У.Хүрэлсүхийн парадад алхахаар “жагсаалын бэлтгэл” хийж байсан цэргээс коронавирусийн халдвар илэрсэн үү

У.Хүрэлсүхийн парадад алхахаар “жагсаалын бэлтгэл” хийж байсан цэргээс коронавирусийн халдвар илэрсэн үү

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбайд цэргийн дүрэмт хувцас өмссөн 3000 гаруй зуун залуус өдөр, шөнөгүй “жагсаалын бэлтгэл” хийж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.

Учир нь тэд ирэх долоо хоногт болох У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын парадад алхаж болзошгүй байгаа юм. Тэгвэл эдгээр олон залуусын нэгнээс коронавирус илэрсэн байж болзошгүй байна. Учир нэр бүхий иргэн өөрийн твиттер хуудастаа “У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын парадын бэлтгэл хийж байгаа цэргүүдийг Тэмүүжин өрлөг сургуульд байрлуулж байгаа ажээ. Гэтэл байрлаж бэлтгэл хийж байсан цэргүүд дундаа Ковид алдаж өнөөдөр нэг цэргээс илэрчээ” хэмээжээ.