БНСУ-ын иргэд хоол хүнсээ хуваалцдаг “гудамжны хөргөгчтэй” болжээ

БНСУ-ын иргэд хоол хүнсээ хуваалцдаг “гудамжны хөргөгчтэй” болжээ

БНСУ-ын Инчон хотод гудамжны хөргөгч суурилуулж өнөөдрөөс ажиллуулж эхэлжээ. Иргэд хоол хүнсэндээ хэрэглэхгүй зүйлсээ уг хөргөгчинд хийж, харин хэрэгцээтэй хүмүүс нь авч ашиглах боломжтой.

Мөн санхүүгийн боломжгүйн улмаас өдрийн хоол идэж чадахгүй байгаа сурагчид уг хөргөгчөөс хүнсний бүтээгдэхүүн авч идэх болох аж. Ингэснээр хоол хүнсний хаягдал буурч, нөгөө талаар худалдан авах чадвар муу айлуудад дэм болно гэж үзжээ.

Одоогоор Дун Гу дүүргийн 64 оршин суугчийн бүлэг нийлж Сонгним-донг, Мансеок-донг зэрэг дөрвөн байршилд 12  хөргөгч суурилуулаад байгаа юм байна.