Наадмаас хойш валютын ханш өдөр бүр өсөж, нэг ам.доллар 3590.58 төгрөгт хүрчээ

Наадмаас хойш валютын ханш өдөр бүр өсөж, нэг ам.доллар 3590.58 төгрөгт хүрчээ

Үндэсний их баяр наадмын өмнөх үеэс хойш Монголбанкны зарладаг голлох гадаад валютуудын ханш өсөж, төгрөгийн ханш бага хэмжээгээр суларсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны ханшийн өсөлтийг харьцуулбал:

  • Ам.доллар – 3,583.88 төгрөгөөс 3,590.58 төгрөг болж, 6.70 төгрөгөөр
  • Евро – ойролцоогоор 4,060 төгрөгийн түвшнээс 4,089.67 төгрөг болж, 30 орчим төгрөгөөр
  • Английн фунт стерлинг – 4,760 орчим төгрөгөөс 4,788.22 төгрөг болж, 28 орчим төгрөгөөр
  • Швейцарийн франк – 4,360 орчим төгрөгөөс 4,398.87 төгрөг болж, 40 орчим төгрөгөөр
  • БНХАУ-ын юань – 528 орчим төгрөгөөс 529.96 төгрөг болж, 2 орчим төгрөгөөр
  • Японы иен – 21.8 орчим төгрөгөөс 21.93 болж тус тус нэмэгджээ.