ВИДЕО: Дубайн гоо сайхны салон  хумсанд бичил чип суулгах үйлчилгээг нэвтрүүлжээ

ВИДЕО: Дубайн гоо сайхны салон  хумсанд бичил чип суулгах үйлчилгээг нэвтрүүлжээ

Дубайд байрлах “Lanour Beauty Lounge” хэмээх гоо сайхны салон эмэгтэйчүүдийн хумсанд бичил чип суулгах үйлчилгээг нэвтрүүлжээ. Үйлчлүүлэгч хумсандаа суулгасан чипээ дижитал нэрийн хуудас болгон ашиглах, сошиал хаягуудынхаа мэдээллийг дамжуулах боломтой. 

Мөн үйлчлүүлэгч хүсвэл нэр, гар утас, гэрийн хаяг, гар утасны дугаар гэх мэт бүхий л хувийн мэдээллээ суулгуулах боломжтой аж. Ингэснээр олон нийтийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хувийн мэдээлэл оруулах шаардлага тулгарвал хумсан дахь чипээ уншуулахад нь хангалттай. 

Одоогоор тус гоо сайхны газраар үйлчлүүлсэн 500 гаруй хүн бичил чип суулгуулсан байна.

ВИДЕО:

Эх сурвалж: CNN