Хүйсийн найман нууранд долдугаар сарын 30-ыг хүртэл жуулчин нэвтрүүлэхгүй

Хүйсийн найман нууранд долдугаар сарын 30-ыг хүртэл жуулчин нэвтрүүлэхгүй

Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга дараах захирамжийг гаргажээ. Захирамжид

  • Нэг. Аялал жуулчлал, амралт жуулчны баазын үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд түр хориглосугай.
  • Хоёр. Жуулчдыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээж авахгүй байхыг “Цозгор” ХХК-ийн захирал, амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэдэд үүрэг болгосугай.
  • Гурав. Аялал, жуулчлалын чиглэлээр суманд ирж буй иргэдийг нэвтрүүлэхгүй байхыг үүрэг болгосугай” гэжээ.

Тус сумын нутаг дэвсгэрт орших Хүйсийн найман нуурт дотоодын жуулчин олноор очдог билээ.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө