ХОЛБООД: Аймаг, сумдын наадмаа хиймээр байна

ХОЛБООД: Аймаг, сумдын наадмаа хиймээр байна

Монголын үндэсний бөхийн холбоо, Морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл өгч байна.

Дээрх холбоодын зүгээс "Үндэсний их баяр наадмын хуульд цуцлах заалт байхгүй. Засгийн газраас наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж хөдөө орон нутагт хорьсон шийдвэр гаргасан нь маргаан дагуулаад байна. Хөдөө орон нутгаас уяачид, бөхчүүд болон харваачид бидэнд хандлаа. Тэд маш их бухимдаж халдвар, хамгааллын дэглэмээ сахиад наадмаа хиймээр байна. Долдугаар сарын 11, 12-ны өдөр гэлтгүй тус сардаа багтааж хийж өгөхийг хүсч байна гэсэн. Бидний зүгээс тэдний дуу хоолойг төр засагтаа дамжуулсан. Цаг хугацааны хувьд улсын наадам болоход 20 гаруй хоногийн хугацаа байна. Эрдэмтдийн зүгээс цар тахал зургадугаар сарын 15-наас хойш буурна гэсэн хүлээлт бий. Тэгэхээр тухайн цаг үед тохируулж шийдвэр гаргаж өгөөч гэж хүсч байна.

Одоогоор 127 аймаг 167 сумаас хүсэлт ирүүлсэн. Бид хүсэлтийг Шадар сайд, баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Амарсайхан болон Засгийн газарт хүргүүлнэ.

Бидний зүгээс наадмыг заавал хий гэж шаардаж байгаа юм биш шүү. Халдвар буурсан үед нь хийж болох эсэхийг судалж өгнө үү гэж байна. Төр засаг маань бидний тавьсан хүсэлтийг ярилцаад зөв шийдвэр гаргаачээ гэсэн юм. Хөдөө орон нутгийн бөхчүүд болон уяачид, харваачид аймаг, сумынхаа наадамд оролцох  боломжгүй учир улсын наадамд ирж оролцоно гэж байна. Энэ нь Улаанбаатарт илүү их бөөгнөрлийг үүсгэж эрсдэл бий болгохоор байна. Уяач, бөхчүүд, харваачид олон сар бэлтгэлээ хийгээд хүлээж байна. Тиймээс хөл, хөдөлгөөний хязгаарлаад наадмыг хийхийн хүсч байна" гэлээ.  

ҮЗЭХ: