С.Энхболд: Халдвар нэмэгдэхэд шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн

С.Энхболд: Халдвар нэмэгдэхэд шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, асуултад хариуллаа.

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо өсч буй талаар тэрбээр "Халдварын тоо сүүлийн 3,4 хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсч, нөхцөл байдал хүнд байна. Халдварын тохиолдол өсч байгаа нь олон шалтгаантай. Үүний нэг нь цэвэр иргэдийн хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Тавдугаар сарын 22-нд хөдөө орон нутгийн зам нээсэнтэй холбогдуулан иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, халдварын тоо нэмэгдсэн. Мөн шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн. Түүнчлэн вирусийн хувирал, мутацилагдсан хэлбэр байхыг үгүйсгэхгүй. Олон зүйл нөлөөлж байна. Энэ сарын 15-нд халдвар буурна гэхэд механик хүчин зүйл, хөл хөдөлгөөн ингэж нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Халдварт өвчин бол цэвэр хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сүхбаатарын талбай дээр ямар их бөөгнөрөл үүсэв. Маш олон хүчин зүйл нөлөөлж, тохиолдлын тоо нэмэгдлээ" гэлээ.