Самар түүхээр сураггүй алга болсон хүмүүсийг хайж явсан хоёр иргэн алга болжээ

Самар түүхээр сураггүй алга болсон хүмүүсийг хайж явсан хоёр иргэн алга болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас нэг хүн нас барж, нэг нь сураггүй алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тус эрлийн ажиллагааг эхлүүлж хайж байх явцад Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч 50 настай эрэгтэйг отгоосоо өөр отогт очин эсэн мэнд байхыг олсон билээ. Тэгвэл мөн иргэн Ч-г хайхаар энэ зургадугаар сарын 12-ны өдөр явсан хоёр иргэн отог дээрээ ирээгүй тул эрэн хайх ажиллагааг дахин байгуулж эрэн хайж байгаа талаар мэдээллээ.