ТАНИЛЦ: Хязгаарлалт тогтоогоод буй 19 аймгийн 125 сум

ТАНИЛЦ: Хязгаарлалт тогтоогоод буй 19 аймгийн 125 сум

Сүүлийн өдрүүдэд орон нутагт коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой аймаг, сумдууд хөдөлгөөний хязгаарлалт тогтоож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Хязгаарлалт тогтоосон аймаг, сумд:

  • Архангай аймгийн 6 сум: Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган
  • Хөвсгөл аймгийн 8 сум: Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, Бүрэнтогтох
  • Булган аймгийн 7 сум: Хангал, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Баян-Агт, Хялгант
  • Төв аймгийн 4 сум: Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ
  • Сүхбаатар аймгийн 5 сум: Онгон, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Дарьганга
  • Баянхонгор аймгийн 20 сум
  • Хэнтий аймгийн 18 сум
  • Дорнод аймгийн 2 сум: Сэргэлэн, Баяндун
  • Ховд аймгийн 3 сум: Цэцэг, Булган, Мөнххайрхан сум
  • Дундговь аймгийн 9 сум: Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан,
  • Дорноговь аймгийн 2 сум: Айраг, Даланжаргалан
  • Сэлэнгэ аймгийн 4 сум: Хүдэр, Алтанбулаг, Мандал, Ерөө
  • Увс аймгийн 7 сум: Улаангом, Өндөрхангай, Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Сагил, Давст
  • Орхон аймгийн 2 сум: Баян-Өндөр, Жаргалант сум /Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2021.06.30-ны өдөр хүртэл сунгасан. Хязгаарлалт тогтоогоогүй/
  • Дархан-Уул аймгийн 2 сум: Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн 3 сум: Улаанхус, Ногооннуур, Булган
  • Завхан аймгийн 4 сум: Дөрвөлжин, Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул,
  • Говь-Алтай аймгийн 4 сум: Хөхморьт, Цээл, Төгрөг, Чандмань
  • Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.