Сөүл хотын зөвлөлийн дарга цэцэрлэгийн машинаар ажилдаа явсандаа уучлалт гуйж, торгууль төлжээ

Сөүл хотын зөвлөлийн дарга цэцэрлэгийн машинаар ажилдаа явсандаа уучлалт гуйж, торгууль төлжээ

БНСУ-ын Сөүл хотын зөвлөлийн дэд дарга Ким Ки-дук өнөөдөр өглөө хүүхдийн цэцэрлэгийн машинаар ажилдаа явж байгаад баригджээ. Цэцэрлэгийн машин авто замын нэгдүгээр шугамаар ямар ч түгжрэлгүй явж хүрдэг бөгөөд тэрбээр ажил эхлэхээс 14 минутын өмнө очсон байна.

Эхэндээ тэрбээр өөрийгөө “Сөүл хотод цэцэрлэгийн машин нэвтрүүлсэн хүн учраас энэ зэргийг юм байж болно” гэж зөвтгөжээ. Гэвч олон нийтийн сүлжээнд түүний үйлдлийг ихэд буруутгаж эхэлсэн тул “ийм явдал дахин гаргахгүй” хэмээн уучлалт гуйсан байна.

Сэтгүүлчид түүнийг гэрээс нь ажил хүртэл дагаж, бичлэг хийсэн байна

Гэвч энэ явцад Ким цэцэрлэгийн машинаар удаа дараа ажилдаа ирж, очдог байсан нь тогтоогдсон байна. Тус улсад мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар “хүүхэд тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслээр том хүн зорчсон тохиолдолд 130,000 воноор торгож, замын хөдөлгөөний торгууль 30 оноо ногдуулдаг байна. Уг хуулийн дагуу Ким Ки-дукыг торгожээ.

Эх сурвалж: News.kmib