Германы CureVac үйлдвэрийн вакцин коронавирусээс хамгаалах 47 хувийн үр дүн үзүүлжээ

Германы CureVac үйлдвэрийн вакцин коронавирусээс хамгаалах 47 хувийн үр дүн үзүүлжээ

Германы биохимийн компани болох  CureVac  лхагва гарагт   /2021-06-16/ COVID-19 халдварын эсрэг үйлдвэрлэсэн  вакцин нь сүүлчийн шатны туршилтанд ердөө 47 хувийн үр дүн үзүүлснийг мэдэгджээ. Ингэхдээ судалгааны гол зорилгыг орхигдуулсан ба Европын Холбоонд нийлүүлэх байсан сая сая тунгаа хаях хэмжээний эргэлзээтэй нөхцөл байдалд оржээ.

CureVac компани вакцинаа Европ, Латин Америкийн 40,000 орчим сайн дурын хүнд тарьсан бөгөөд коронавирусаас 47 хувь хамгаалах үр дүн үзүүлсэн нь тэдний тавьсан зорилгод нийцээгүй байна. Мөн Европийн эм бэлдмэлийн агентлагт мэдээллээ өгсөн бөгөөд судалгааг үргэлжлүүлэн хийж учир шалтгааныг нарийвчлана гэжээ. 

Johnson & Johnson, AstraZeneca вакциныг хэрэглэхэд насны хязгаар тогтоосноос хойш Европт CureVac компаний вакциныг худалдан авах хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдсэн боловч цус бүлэгнэлт үүсгэх хэмжээ нь их  байсан тул энэ тоо аажмаар багасчээ. 

Вакцины байнгын судалгааны үйл ажиллагаа хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд 2022 онд нэг тэрбум тун үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж байв. CureVac 2020 оны нэгдүгээр сараас эхлэн вакцин боловсруулах ажлаа эхэлж долдугаар сараас эмнэл зүйн туршилтуудыг эхлүүлсэн байна. Гэсэн ч CureVac-ийн вакцин туршилтаар  47 хувийн үр дүнтэй хэрнээ вирусийн РНХ-гээс ялгаж авсан шинэ технологоор үйлдвэрлэгдсэн Модерна болон Файзер вакцинуудтай ижил үйлчилгээтэй юм. ‘’Иймээс дараа дараагийн эмнэл зүйн туршилт амжилттай болбол бидний бүтээсэн вакцины үр дүн гарна’’ хэмээн Жонн Хофкинсийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн доктор Амеш Адалжа мэдэгдсэн байна.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө