Т.Тансагчимэг: Цар тахлын үед голомтод ажиллаж буй ажилчдын хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд үнэгүй сургалт өгч байна

Т.Тансагчимэг: Цар тахлын үед голомтод ажиллаж буй ажилчдын хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд үнэгүй сургалт өгч байна

“Шинэ зам хүүхэд” гэр бүл хөгжлийн төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас КОВИД цар тахлын төлөө тэмцэж буй эмч эмнэлгийн ажилтан болон цагдаа, хүчний байгууллагын хүүхдийн хоцрогдлыг арилгаж, хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж  байгаа талаар мэдээлэл хийлээ. 

“Шинэ зам хүүхэд” гэр бүл хөгжлийн төв НҮТББ-ын тэргүүн, төслийн санаалчлагч  ерөнхий зохицуулагч Т.Тансагчимэг 

"Төрийн албан хаагчдын цалин бага, дээрээс нь цар тахлын үед хүнд нөхцөл цаг наргүй ажиллаж байгаа. Эдгээр алба хаагчид хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ харуулж, дугуйланд хамруулж чадаж байгаа эсэх судалгааг манай багийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн. Тодруулбал, судалгааг мэргэжлийн багш, судлаач, сайн дурынхан нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд, хоёрдугаар сараас хойш онлайнаар зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт явуулж байна" гэв.

Мөн "Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагын ажилчдын 640 хүүхэд, хүчний байгууллагын ажилчдын 1-12 дугаар ангийн 221 хүүхэд манай төслийн хүрээнд богино хугацааны сургалтад хамрагдаад байгаа юм.

Эрүүл мэнд нийгмийн салбарт ажиллагсдын 10.3 хувь нь коронавирусийн халдвараар өвчилсөн бол батлан хамгаалахын салбарынхны 11.9% нь өвдсөн гэх судалгааг гаргасан байсан.

Тиймээс эдгээр ажилчдын хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, илүү хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн баг ажиллаж байна. Үүнийг засгийн газар боломжтой бол дэмжиж өргөн цар хүрээг хамрах хэрэгтэй. Мөн биднийг дэмжиж буй хувь хүн байгууллагууд байгаад баяртай байна" хэмээн дурдлаа.