Хөл бөмбөгчид ивээн тэтгэгч байгууллагуудаасаа татгалзаж буйгаа илэрхийлсээр байна

Хөл бөмбөгчид ивээн тэтгэгч байгууллагуудаасаа татгалзаж буйгаа илэрхийлсээр байна

Саяхан болсон тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Криштиану Роналду ширээн дээр байсан ивээн тэтгэгч компанийнхаа бүтээгдэхүүн болох “Coca-Cola”-г холдуулсан нь  тус компанийн хувьцаа ихээр унахад хүргэн олны анхаарлыг татсан билээ.

Тэгвэл үүнийг даган хөл бөмбөгчид өөрсдийн ивээн тэтгэгч байгууллага байхаас үл хамааран татгалзаж байгаагаа шулуухан илэрхийлж байгаа юм.

Францын шигшээ багын тамирчин Пол Погба мөн хэвлэлийн бага хурлын үеэрээ ширээн дээр байсан “Heineken” брэндийн шар айргийг холдуулж буй нь олны анхаарлыг татсан бол мөн өнгөрсөн шөнө /2021.06.16/ Италийн шигшээ багийн тамирчин Мануэл Локателли ширээн дээр байсан Кола-г холдуулж оронд нь ус тавьсан байна.