Монголын “Алтан судал” кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

Монголын “Алтан судал” кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

Найруулагч Д.Бямбасүрэнгийн найруулсан “Алтан судал” хэмээх кино Франц улсын кино театруудаар өнөөдрөөс гарч эхэлжээ.

Уг бүтээл нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож нээлтээ хийсэн бөгөөд Монгол, Герман, Австрали, Араб зэрэг ОУ-ын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл гэдгээрээ онцлог юм. Нээлтээ хийсэн цагаасаа олон хүмүүсийн анхаарлыг татаж үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ба сая дөрөвдүгээр сард болсон “Reel 2 Real” наадмын “шилдэг зураглаачийн шагнал”-ыг хүртсэн юм. Мөн энэ гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж чадсан чадварлаг бүтээл аж.