Улаанбаатарт түүхий нүүрс худалдаалах, хэрэглэхийг хориглосон. Харин энэ өвөл нийслэлчүүд утаа багатай сайжруулсан түлш хэрэглэх юм.Тэгвэл дараах хэдэн бүсүүдэд хуучнаараа түүхийн нүүрс хэрэглэж болох аж. Тодруубал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгон, хоёрдугаар бүсэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон, гуравдугаар бүсэд Хан-уул дүүргийн 12,13,14 дүгээр хороо буюу Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд зэрэг газрууд түүхий нүүрс хэрэглэж болно гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д. Мөнхжаргал хэлэв.
Учир нь энэ гурван бүс нь нийслэлийн агаарын бохирдол хамгийн багатай, агаарын чанарын индекцээрээ болон оршин суугаа хүн амын тоогоор харьцангуй бага байгаа аж.