Уншигчдын сайн мэдэх “Ногоон нүдэн лам” романаас сэдэвлэсэн олон ангит кино зохиол бичигдэж буй. Кино зохиол дээр уран бүтээлийн “Golconda” нэгдлийн баг ажиллаж байгаа бөгөөд эхний 20 ангийн зохиолыг бичиж дууссэн байна. Одоо арван ангийн зохиол үлдээд байгаа талаар “Golconda” нэгдлээс мэдэгдлээ.
