Амазоны босс Жефф Безосын эхнэр нэгэн зэрэг 286 байгууллагад хандив өгчээ

Амазоны босс Жефф Безосын эхнэр нэгэн зэрэг 286 байгууллагад хандив өгчээ

Амазоны үндэслэгч Жефф Безосын хуучин эхнэр тэрбумтан МакКензи Скотт 1,7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивлажээ. Тэрбээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг, мөн урлаг, боловсролын чиглэлээр ажилладаг 286 байгууллагыг сонгож  хандив өргөсөн байна.

Хатагтай Скотт бол дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг баян болгосон зүйл нь “салалт” гэж хэлж болно. Учир нь тэрбээр 2019 онд Жефф Безосоос салахдаа их хэмжээний нөхөн олговор авсан бөгөөд энэ нь одоогийн хөрөнгөнийх нь ихэнх нь хувь аж.

Тэрбээр хандивлагч гэдгээрээ алдартай. Тодруулбал, өнгөрсөн 12 дугаар сард өгсөн ярилцлагадаа ойрын дөрвөн сарын дотор гэхэд дөрвөн тэрбум гаруй ам.долларын эмэгтэйчүүдэд чиглэсэн буяны байгууллагуудад, тэр дундаа өнгөт арьст эмэгтэйчүүдийн коллежуудад хандивласан талаараа хэлж байжээ.

2019 онд тэрбээр “өглөгийн амлалтад” гарын үсэг зурж, ихэнх хөрөнгөө сайн үйлсэд зарцуулахаа мэдэгдэж байв. Дэлхийн тэргүүн баян хүмүүс олсон орлогынхоо ихэнх хувийг сайн үйлсэд зарцуулна хэмээн амлаж, “өглөгийн амлалтад” гарын үсэг зурдаг. Сонирхуулахад, Билл Гейтс, Мелинда Гейтс, Уоррен Баффет уг амлалтад нэгдсэн байдаг.  

Эх сурвалж: BBC