Газын зурваст гал зогсоосноос 26 хоногийн дараа Израил, Палестины ХАМАС бүлэглэг дахин мөргөлдөв

Газын зурваст гал зогсоосноос 26 хоногийн дараа Израил, Палестины ХАМАС бүлэглэг дахин мөргөлдөв

Израил Газын зурвас дахь Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд дахин мөргөлдөөн дэгджээ. Тодруулбал, өчигдөр/2021.06.15/ ХАМАС бүлэглэл Газын зурвасаас Израил руу хэд хэдэн удаа тэсрэх бөмбөг илгээж, түймэр дэгдээсэн байна. Үүний хариуд Израил өнөөдөр үүрээр ХАМАС-ын объектуудад агаараас цохилт өгчээ.

Израилийн Батлан хамгаалах хүчнийхэн мэдэгдэлдээ өөрсдийнх нь сөнөөгч онгоцууд Хамас бүлэглэлийн Хан Юнис болон Газа хотод үйл ажиллагаа явуулж байсан цэргийн нэгдэлд цохилт өгсөн бөгөөд уг байршлуудад террорист үйл ажиллагаа явагдсан гэж мэдэгджээ. Агаарын цохилт нь ямар нэгэн хохирол учруулсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Харин ХАМАС-ын төлөөлөгч тветтерт хийсэн мэдэгдэлдээ “Палестинчууд Иерусалим дахь эсэргүүцлээ үргэлжлүүлж, өөрсдийн ариун газруудаа хамгаалсаар байх болно" гэж мэдэгджээ. 

Хоёр тал өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр 11 хоног үргэлжилсэн дайнд “цэг” тавьж гал зогсоох тохиролцолд хүрээд байсан юм. ХАМАС бүлэглэл өчигдөр дайралт хийснээр 26 хоногийн дараа хэзээ дуусах нь тодорхойгүй мөргөлдөөнийг дахин өдөөв.

Эх сурвалж: CNN