АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Трамп Жр Монгол оронд ирээд өчигдөр буцжээ. Тэрээр Монголд ирсэн өдрөө шууд Баян-Өлгий аймаг руу нислэг үйлдэж, манай орны хамгийн өндөр цэг болох Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирсан байна. Энэ тухай хэд хэдэн иргэн твиттер хуудсанаа жиргэж мэдээллэсэн аж.
Харин Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас түүний аяллын чиглэлээр нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарласан байна. Тиймээс албан ёсны уулзалт, айлчлал хийхээр төлөвлөж ирээгүй бөгөөд хувийн аяллын зорилгоор хүрэлцэн ирээд буцжээ.
Доналд Трампын том хүү Трамп Жр-ыг монголд ирэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Ө.Шижир Баян-Өлгий аймгийн нутгаар хамт явсан байна.
ЭХ СУРВАЛЖ: qazaqtimes.com