“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн зохицуулагч Окүмацү Хидэкиг хүлээн авч уулзлаа

“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн зохицуулагч Окүмацү Хидэкиг хүлээн авч уулзлаа

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Окүмацү Хидэки, төслийн сургагч багш, зөвлөх Ч.Чинзориг болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар талууд төслийн явц, өнөөгийн байдал, 2021 оны төлөвлөгөө, ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, ХАБ-ын ажилтнуудыг чадавхижуулах, дадлагын бааз болоод барилгын талбайн ХАБ-ын жишиг танхимыг ашиглах зэрэг асуудлаар санал солилцов.

Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд гаргах бодлогын баримт бичиг, сургалтын чанар, ажлын талбайд удирдах хянах ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө