Жирэмсэн эмэгтэйчүүд 13-34 хоногтойдоо вакцин  хийлгэх ёстой

Жирэмсэн эмэгтэйчүүд 13-34 хоногтойдоо вакцин хийлгэх ёстой

Жирэмсэн эхчүүдийн ковидын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхдээ юуг анхаарах ёстой талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр “26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэй өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11,109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна.

Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь “Файзер” вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа.

13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна” гэв.