ШУУРХАЙ: Засгийн газрын хуралдаанаар наадмыг "цахим"-аар зохион байгуулахыг дэмжиж, чиглэл өгчээ

2021-06-16 13:11

ЗГ: Хоолны газруудын заалны үйлчилгээг долоо хоногоор хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Нэгдүгээрт хоолны газруудын заалны үйлчилгээг долоо хоногоор хориглох. Хоёрдугаарт эмчилгээний тактикаа өөрчлөх тодруулбал эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Цаашдаа аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгч байгаа.Үндэсний их баяр наадмыг энэ жил орон нутгийн буюу аймаг сумдын наадмыг зогсоох, үндэсний баяр наадмыг нийслэлд цахимаар тэмдэглэх чиглэл өгсөн. Цахимаар хийхтэй холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт шилжүүлэх, түүнд зарцуулахаар шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ.

2021-06-16 10:33

ШУУРХАЙ: Засгийн газрын хуралдаанаар наадмыг "цахим"-аар зохион байгуулахыг дэмжиж, чиглэл өгчээ

Улсын онцгой комисс, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар наадам хийх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцээд наадмыг цуцлах, үзэгчгүй буюу цахимаар хийх, хойшлуулах гурван хувилбарыг ярилцсан билээ. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2021.06.016/ хуралдаанаар дээрх гурван хувилбараас үзэгчгүй "цахим"-аар хийхийг дэмжжээ. Ингэхдээ улс орон даяар буюу аймаг, сумдын наадмыг ч цахимаар хийх чиглэлийг өгсөн байна. 

Уг шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Нөгөөтэйгүүр цуцалж болох эсэхийг мөн баяр наадмыг комиссоор ярилцахыг Засгийн газрын хуралдаанаас чиглэл болгожээ. Энэ жил Үндэсний их баяр наадмын 100 жилийн ой тохиож буй бөгөөд өргөн дэлгэр тэмдэглэхээр 10 тэрбумыг төсөвлөөд байсан ч коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор ийнхүү цахимаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж холбогдох газруудад чиглэл өгчээ. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө