Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос энэ сарын 10-ны өдөр мэдээлэл хийж хоёр бөх допингийн шинжилгээнд бүдэрснийг зарласан. Тэд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ 10 хоногийн дотор гаргах боломжтой. Хэрэв хүсэлт гаргаагүй бол нэрсийг нь зарлана гэж мэдэгдсэн ч тус өдөр өчигдөр дуусгавар болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл зохих байгууллагуудаас доминг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрсийг зарлаагүй байна.
Тус үйл явдалтай зэрэгцэж зарим бөхчүүд Домингийн шинжилгээг хатуу хяналтын дор авдаг гэсэн бол Домингод нэр холбогдсон гэх зарим бөхчүүд “миний шинжилгээг сольсон” гэж мэдэгдэж буй. Харин бөхчүүд хэрхэн шинжилгээнд хамрагддаг, шинжилгээний орчин хатуу хяналт дор болдог уу гэсэн асуултад хариулт өгөх мэт дараах бичлэг олон нийтэд ил болжээ. Тус бичлэгт залуу аварга Э.Оюунболд гарч байгаа юм.