Архангай, Дархан-Уул руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Архангай, Дархан-Уул руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Архангай аймаг руу зорчих хөдөлгөөнийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглолоо. Тус аймгийн Онцгой комиссоос гаргасан уг шийдвэрийг маргааш өглөөний 09:00 цагаас мөрдөж эхэлнэ. Харин вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдэд PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрч байгаа аж.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд руу орох, гарах хөдөлгөөнийг маргаашаас хязгаарлах бол Орхон аймаг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ.

Халдварын тохиолдол хоногт 2000 давж, улсын хэмжээнд 80 мянга гаруй хүн цар тахалд нэрвэгдээд байна. Цар тахлын улмаас орон нутагт хөл хорьж, хязгаарлалт тогтоож эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.