УОК: Хоолны газруудад заалаар үйлчлүүлэхийг хязгаарлаж, амралт жуулчны баазуудыг түр хугацаанд хаана

УОК: Хоолны газруудад заалаар үйлчлүүлэхийг хязгаарлаж, амралт жуулчны баазуудыг түр хугацаанд хаана

Сүүлийн өдрүүдэд нийслэл болон орон нутагт халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Иймээс УОК тодорхой хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр болсон талаар бид өчигдөр/2021.06.14/ мэдээлж байв.

Тэгвэл өнөөдөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар УИХ-ын түр хороо хэлэлцэх үеэр Шадар сайд С.Амарсайхан ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар хэллээ.  

Тэрбээр “Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхийг хяналт тавих шаардлага байна. Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлах, амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч байна.

Коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл долдугаар сарын 1-нээс дуусна. Энэ хуулийг  он дуустал сунгах асуудлыг ярьсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж байна" гэв.




“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө