“Pfizer” хийлгэх 16-17 насныхан вакцины цэгт заавал эцэг, эхтэйгээ очих шаардлагатай

“Pfizer” хийлгэх 16-17 насныхан вакцины цэгт заавал эцэг, эхтэйгээ очих шаардлагатай

Өнөөдрөөс Улаанбаатар хотод 16,17 насны хүүхдүүдэд “Pfizer” вакциныг хийж эхэлсэн. Дүүрэг бүрт “Pfizer” вакцины нэг цэг ажиллаж байгаа учраас эцэг, эх нь хүлээн зөвшөөрвөл хийлгэх боломжтой. Вакцин хийхэд заавал эцэг, эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Тиймээс уг насны хүүхдүүд вакцин хийлгэхийн тулд эцэг, эхтэйгээ хамт очих шаардлагатайг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр онцоллоо.