Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн Зионо Чан 76 насандаа таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн Зионо Чан 76 насандаа таалал төгсжээ

Энэ ням гарагт /2021.06.13/ Дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн Зионо Чан 76 насандаа таалал төгсжээ. Тэрээр мормоны шашинтай төстэй олон эхнэр авдаг Чана Пол шашны урсгалын удирдагч байсан ба 38 эхнэр, 89 хүүхэд 36 ач зээгийн хамт Энэтхэгийн зүүн хойд байрлах Мизорамын Бактванг тосгонд 100 гаруй өрөөтэй эдлэнд амьдардаг аж.

Энэтхэгт олон эхнэр авах нь тус улсын эрүүгийн хуулиар хориотой байдаг. Лалын шашинтнуудад зориулсан үндэслэлийн дагуу үл хамаарч болох зарим заалт байдаг боловч үүнийг өргөн ашигладаггүй.

Зионо нь 17 настайдаа анхны эхнэрээ авсан ба “эхнэрүүдээ” гэж тодорхойлсон бүх эмэгтэйчүүдтэйгээ хууль ёсоор гэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэтхэгийн эрх баригчид түүний овгийн бүлгүүдийг олон эхнэр авсан гэж ялладаггүй байна.

Зионо Чан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж гардаг тул Бактванг тосгон болон түүний гэр жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг байжээ. Уг тосгон нь хөрөнгө чинээгээрээ ойролцоох тосгодоос эрс ялгардаг байна.

Мөн Зионо Чан урьд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Бурхан намайг ийм байхыг сонгосон. Энэ гэр бүлд төрсөн хүмүүс энэхүү уламжлалыг орхихыг хүсэхгүй байгаа тул бид улам хүрээгээ тэлсээр л байна. Гэхдээ би хэзээ ч гэрлэхийг хүсдэггүй байсан. Энэ бол бурхны сонгосон зам” гэж байжээ.

Эх сурвалж: CNN