СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 24 цагт 618 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 24 цагт 618 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

ЭМЯ-ны мэдээллийн үеэр сүүлийн үед хүүхдийн ковидын өвчлөл нэмэгдэж буйг анхаарууллаа. Тодруулбал, сүүлийн 24 цагт гэхэд COVID-19 халдварын 2386 тохиолдол батлагдсаны 618 нь хүүхэд байна. Насны байдлаар нь авч үзвэл:

  • 0-4 насны 118 хүүхэд
  • 5-9 насны 201 хүүхэд
  • 10-14 насны 198 хүүхэд
  • 15-17 насны 101 хүүхэд байна.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, таваас олон хүүхэдтэй тоглоомын талбайд тоглуулахгүй байх, зайлшгүй тохиолдолд гэрээс гарах бол амны хаалт заавал зүүлгэх, гарын ариун цэврийг сайтар сахиулахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.