"Цагдаа нарт үнэгүй бургер өгөөгүй" түргэн хоолны газрын 19 ажилтанг баривчилжээ

"Цагдаа нарт үнэгүй бургер өгөөгүй" түргэн хоолны газрын 19 ажилтанг баривчилжээ

Өнгөрсөн долоо хоногт Пакистанд үйл ажиллагаа явуулдаг “Жонни ба Жугну” хэмээх түргэн хоолны газрын 19 ажилтанг "цагдаагийн офицеруудад үнэгүй бургер өгөөгүй" гэсэн шалтгаанаар баривчлан, саатуулсан хэрэг гарчээ.

“Жонни ба Жугну” фэйсбүүк хуудсандаа мэдэгдэл хийхдээ, “Цагдаагийн хэсэг ажилтан хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө манай ресторанд ирж үнэгүй бургер идэхийг хүссэн. Бид хүсэлтийг нь хүлээн аваагүй учраас манай менежерүүдийг сүрдүүлээд яваад өгсөн. Маргааш нь дахин ирж, үндэслэлгүй маргаан гаргаж 19 ажилтанг маань баривчилсан" гэж мэдэгдсэн байна.

Ажилчдыг долоон цаг саатуулсан бөгөөд офицерууд "Тэднийг дарамталж, шахаж, бүгдийг чинь үнэгүй бургер өгөөгүй учраас та нарыг баривчилж байна" гэжээ.

Энэ хэрэгт холбогдон одоогоор есөн цагдаагийн эрхийг түдгэлзүүлээд байгаа бөгөөд  тус мужийн цагдаагийн ахлах албан тушаалтан Инам Гани твиттер хуудсаараа дамжуулан, "Хуулийг өөрийн гарт авахыг хэн ч зөвшөөрөхгүй. Шударга бус явдлыг тэвчихгүй. Бүгд шийтгэгдэх болно" гэсэн байна.

Эх сурвалж: BBC