БНСУ-д COVID-19 шинжилгээний бичиг хуурамчаар үйлдвэл 1 жил хүртэл хорих ял онооно

БНСУ-д COVID-19 шинжилгээний бичиг хуурамчаар үйлдвэл 1 жил хүртэл хорих ял онооно

БНСУ-ын Засгийн газар ирэх долдугаар сараас эхлэн гадаад оронд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунгаа тариулж 14 хоног өнгөрсөн иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Гэхдээ хэд хэдэн шаардлага тавигдана. Үүнд:

  • ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцины хоёр тунг хийлгэсэн байх
  • Мутацилагдсан вирус тархаагүй орноос ирсэн байх
  • Бизнес, эрдэм шинжилгээ, нийтийн ашиг сонирхол, хүмүүнлэг, өөрийн шууд удмын гэр бүлдээ айлчлах зэрэг зорилгоор тус улсад ирж буй хүмүүс тусгаарлалтаас чөлөөлөгдөх аж.

Зургадугаар сарын 6-ны байдлаар мутацилагдсан вирус тархсан бүс нутгуудад

  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс
  • Малави
  • Мозамбик
  • Ботсвана
  • Танзани
  • Эсватини
  • Зимбабве
  •  Бангладеш
  • Бразил
  •  Экваторын Гвиней
  • Суринам
  • Парагвай
  • Чили зэрэг 13 улс орж байна. Уг жагсаалтад Их Британи, Энэтхэг улсуудыг оруулаагүйд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Түүнчлэн халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тус улсын хилээр нэвтэрч  буй  иргэдэд  ковид-19-ын  шинжилгээг гурван удаа хийж байгаа юм. Хэрэв шинжилгээний  бичгийг  хуурамчаар  үйлдвэл  1 жил  хүртэл  хорих  ял болон 10 сая  хүртэлх вонын торгууль оноохоор болжээ.

Эх сурвалж: Newsis