ТАНИЛЦ: Ковидын шинж тэмдэг илэрч, гэртээ тусгаарлагдсан болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

ТАНИЛЦ: Ковидын шинж тэмдэг илэрч, гэртээ тусгаарлагдсан болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

Хөдөө орон нутагт халдварын тархалт ихэсч байгаатай холбогдуулан вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэснээс бусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино.

Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдолын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

  • Баянгол дүүрэг-89121177
  • Баянзүрх дүүрэг-1900-1063, 70150065
  • Багануур дүүрэг-70212903
  • Баганхангай дүүрэг-7049103
  • Сүхбаатар дүүрэг-70003910
  • Сонгинохайрхан дүүрэг-79976000, 70172827, 70172313
  • Хан-Уул дүүрэг- 70043085
  • Чингэлтэй дүүрэг-70007105
  • Налайх дүүрэг-70233464

ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДСАН ХҮН БОЛОН ОЙРЫН ХАВЬТАЛД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах
  • Ам, хоолойг давс, нимбэг, содатай бүлээн уусмалын аль нэгээр зайлах
  • Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух
  • Витамин С хоногт өндөр тунгаар /1000мг/ уух
  • Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Тайван байх, сайн унтаж амрах
  • Гэрээ хоёх цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх
  • Эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх

ЭДГЭЭР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ

  • Халуурах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Цээжээр өвдөх
  • Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах

ХАЛДВАР АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ШИНЖ ТЭМДГҮҮД

Хуурай ханиалгах, хоолой өвдөх, амт, үнэрээ алдах, толгой өвдөх, хамар битүүрэх, шингэн нус гоожих, 38 хэм хүртэл халуурч байвал та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж аль болох шингэн зүйлийг халуун бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй. Мөн хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Мөн Д аминдэм 4,000-5,000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1,000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна.

“КОВИД 19”-ИЙН ХҮНД ХЭЛБЭРҮҮД

Амьсгаадах, амьсгалын тоо насанд хүрэгчдэд минутанд 20 буюу түүнээс дээш болж амьсгал давчдах, ханиалгалт эрс нэмэгдэх, амны салст хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх, амт үнэрээ алдах, цээж хөндүүрлэж өвдөх, 38 хэмээс дээш халуурах, зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинж тэмдгүүд илэрч байвал эмнэлэгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу.