ВИДЕО: Халимны аманд 40 секунд байсан эр амьд гарчээ

ВИДЕО: Халимны аманд 40 секунд байсан эр амьд гарчээ

АНУ-ын иргэн Майкл Пакард хэмээх эр Массачусетс мужийн Провинтаун хотын эрэг орчим далайн гадаргаас 14 метрийн гүнд шумбаж явах үедээ халимны аманд оржээ.  

Эхэндээ тэр юу болсныг ойлгоогүй бөгөөд бүх зүйл харанхуйлсны дараа өөрийг нь акул барьсан гэж боджээ. Гэвч түүний биед ямар ч өвдөлд мэдрэгдээгүйгээр үл барам бүх зүйл хэтэрхий нам гүн байсан аж. Энэ үед Паккарт өөрийг нь халим залгиж буйг ойлгожээ. Ингээд 40 гаруй секунд өнгөрсний дараа халим усны мандал  руу гарч түүнийг нулимж орхисон байна.

Үүний дараа шумбах багийн ахлагч Пакардыг уснаас татан гаргаж мужийн “Кейп Код” эмнэлэгт хүргэжээ. Түүний биеийн байдал хэвийн байсан тул үдээс хойш эмнэлгээс гарсан байна. Гэхдээ зөөлөн эд нь гэмтсэн учраас баруун хөл нь бага зэрэг доголжээ.

Тэрбээр өөрийн фейсбүүк хаягтаа “Халим намайг эрэг дээр нулимж хаях хүртэл бараг 40 гаруй секунд амандаа байлгасан. Халим нулимсны дараа би агаарт шидэгдэж, усанд газардсан. Тэр үед халимны амнаас гарч чадсан гэдэгтээ үнэхээр итгээгүй. Миний арьс маш хөхөрсөн ч азаар яс маань хугараагүй” гэж бичжээ.

Судлаачид бөхөн халим Майклыг амандаа оруулсан нь маш ховор тохиолдол гэж үзсэн байна. Халим жижиг загасаар хооллохоор амаа ангайх үед Пакард санамсаргүй байдлаар аманд орсон байх магадлалтай гэжээ.

Түүний орон нутгийн телевизэд өгсөн ярилцлага: 

Эх сурвалж: NPR