Дархан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

Дархан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 74 тохиолдол батлагдсанаар 2021.5.28-2021.6.14 хүртэл 3 дахь давалгаагаар нийт батлагдсан тохиолдлын тоо 361 болсон бол өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд байна. Бүртгэгдсэн халдваруудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас зөөвөрлөгдөн ирсэн хүмүүс байжээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.06.14/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж КОВИД 19-ийн нөхцөл байдлыг үнэлэн дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

  • Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгуулллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.   
  •  Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана./ Одонгийн найр, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн г/м.
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-д дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх/
  • Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл  ажиллагааг хязгаарлана. / дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв г/м/
  • Сүм хийдүүд онлайнаар хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
  • Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.
  • Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх.

Мөн Дархан сум, Шарын гол руу орох, гаргах хөдөлгөөнийг энэ зургадугаар сарын 16-наас  хязгаарлахаар болсон байна. /Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR  шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ/

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс