Казахстаны эрүүл ахуйн ерөнхий эмч Ерлан Киясов өнгөрсөн бямба гарагт/2021.06.12/ “Бүгд Найрамдах Казахстан улсын хүн амыг коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний тухай шинэ тогтоол баталсан байна.
Уг тогтоолд хэд хэдэн орны вакцинжуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн талаар өгүүлсэн бөгөөд үүнд Унгар, Тайланд болон Монгол улс багтжээ. Тогтоолд дурдсанаар “Унгар, Тайланд, Монгол Улсын иргэдийн вакцин хийлгэсэн паспорт/гэрчилгээ/-ыг Бүгд Найрамдах Казахстан Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрөв” гэсэн байна.
Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1058 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Кapital.kz, bigasia.ru