Судлаачид 56 жилийн өмнө осолдсон онгоцыг нуурын гүнээс илрүүлжээ

Судлаачид 56 жилийн өмнө осолдсон онгоцыг нуурын гүнээс илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Калифорни мужид орших Фолсом хэмээх нууранд усны хэмжих төхөөрөмж туршиж байсан ажилчид нисэх онгоцны үлдэгдэл илрүүлжээ. “Seafloor Systems”-ийн хүрээлэн буй орчны техникч Жефф Райлигийн хэлж буйгаар уг онгоц 1965 онд осолдсон байж болзошгүй бөгөөд нуурын гадаргуугаас 160 орчим фут гүнд лаг шавраар хучигдсан байгаа аж.

1965 оны эхээр АНУ-ын нисэх хүчний “Piper Comanche 250” хэмээх онгоц өөр нэгэн онгоцтой мөргөлдөж уг нууранд осолдож байсан юм. Тухайн үед нисгэгчийн цогцсыг нуураас гарган авсан ч хамт зорчиж явсан гурван хүний цогцсыг олж чадаагүй байна.

Нуурын гүнээс илрүүлсэн онгоцны сүүл болон сэнсний хэсгээс харахад 56 жилийн өмнө осолдсон “Piper Comanche 250”-тэй тун төстэй байжээ. Тиймээс судалгааны багийнхан энэ долоо хоногт онгоцыг гаргаж авах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тусгай төхөөрөмжийн тусламжтай онгоцны зургийг авч чаджээ

Мужийн эрх баригчид 2014 онд “Piper Comanche 250”-ийг үлдэгдлийг олох гэж оролдож байсан боловч нуурын усны түвшин хэт их учраас эрлийн ажиллагаа “мухардаж” байсан юм. Харин энэ жил АНУ-ын баруун хэсгийн ихэнх нутгаар хэт хуурайшсаны улмаас “Фолсом” нуурын усны түвшин багассан нь онгоцны үлдэгдлийг илрүүлэхэд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: CNN