Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос ирэх долдугаар сарын 20-ны өдөр өөрийн “Blue Origin” компанид бүтээсэн хөлгөөр сансарт нисэхээ мэдэгдсэн билээ. Сансрын аялалд Жефф Безос мөн түүний төрсөн дүү Марк Безос, хөлгийн нисгэгчээс гадна нэг хүнийг хамт авч явах бөгөөд нээлттэй дуудлага худалдаагаар уг суудлыг зарахаар болсон юм.
Тэгвэл өчигдөр/2021.06.12/ болсон дуудлага худалдааны үеэр нэрээ нууцалсан нэгэн хүн 28 сая ам.доллараар төлж, тэдэнтэй хамт аялахаар болжээ. “Blue Origin” компанийн тветтер хуудаст бичсэнээр “ялагчийг” ирэх долоо хоногт олон нийтэд зарлах юм байна. Мөн дуудлага худалдаанаас олсон ашгийг “Вlue Origin”-ийн “ClubforFuture” санд хандивлахаар болжээ.
“Blue Origin”-ийн вэбсайтад мэдээлснээр хөлөг дэлхийн гадаргуугаас 100 км дээш хөөрөх бөгөөд олон улсын сансрын станцад хүрэлгүй буцаж газардах аж. Аялал 10 минут орчим үргэлжилнэ гэж таамаглаж байна.
The auction for the very first seat on #NewShepard has concluded with a winning bid of $28 million. The winning bid amount will be donated to Blue Origin’s foundation, @ClubforFuture. Full replay of the auction webcast: https://t.co/5Vc8IvWxJR pic.twitter.com/IlGbgOFmhx
— Blue Origin (@blueorigin) June 12, 2021
Эх сурвалж: ВВС