Өнөөдөр өглөө БНХАУ-ын төв хэсэг Хубэй мужийн Шиян хот, Жанван дүүрэгт орших орон сууцад хийн дэлбэрэлт болж 11 хүн амиа алджээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 06.30-д болсон байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар нурангин доороос 100 гаруй хүнийг гаргажээ. Үүний дотор 37 гаруй хүн хүнд гэмтэж, биеийн байдал нь сайнгүй байгаа аж.
Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа талаар CNN мэдээллээ.
Эх сурвалж: CNN