Зэвсэгт этгээдүүд гал нээж 14 хүнийг хүнд болон хөнгөнөөр шархдуулжээ

Зэвсэгт этгээдүүд гал нээж 14 хүнийг хүнд болон хөнгөнөөр шархдуулжээ

Өнгөрсөн шөнө/2021.06.12/ АНУ-ын Техас муж Остин хотод зэвсэгт этгээдүүд гал нээж 14 хүнийг шархдуулжээ. Цагдаагийн албаны мэдээлж буйгаар хүний амь эрсдээгүй ч, хоёр хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Уг хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчлаад байгаа бөгөөд хэргийг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна. 

Хэргийн дараа Остин хотын дарга Адлер “Орон нутагт галт зэвсгийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь цар тахалтай зэрэгцэн түгшүүр төрүүлж байна. Хэдий Хотын зөвлөл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч засгийн газрын оролцоо шаардлагатай байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр галт зэвсгийн өргөн хэрэглээ, хүртээмжтэй худалдаа нь олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж буйг онцолсон байна.

Тус хотод сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн гэмт хэргийн 40 хувь нь галт зэвсэгтэй холбоотой байжээ. 

Эх сурвалж: CNN