Хятадын нисгэгчид өөрсдийн сансрын станцад очиж ажиллахаар бэлдэж байна

Хятадын нисгэгчид өөрсдийн сансрын станцад очиж ажиллахаар бэлдэж байна

БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өөрсдийн станцын үндсэн модулийг сансрын тойрог зам руу хөөргөсөн билээ. Улмаар уг станцын бүрдэл хэсгүүдийг ээлж дараатай хөөргөж, 2022 оны эцэс гэхэд бүхэлд нь угсарч дуусахаар төлөвлөж буй. 

Тэгвэл тун удахгүй гурван сансрын нисгэгчийг “Шэньжоу-12” хэмээх хөлгөөр өөрсдийн станцын суурь модульд ажиллуулах талаараа мэдэгдлээ. Одоогоор сансрын нисгэгчийн багийн бүрэлдэхүүнийг хараахан танилцуулаагүй байна. 

Сансрын уудамд АНУ, ОХУ, Япон, Европын холбоо хамтран бүтээсэн Олон Улсын Сансрын станцыг дэлхийн улс орнууд ашиглаж, судалгаа шинжилгээ хийж байна. Харин БНХАУ өөрсдийн станцыг байгуулснаар илүү өргөн хүрээнд судалгаа хийх боломжтой гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж: Space