Зуны саруудад коронавирусийн “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа

Зуны саруудад коронавирусийн “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа

АНУ-ын Хүүхдийн Эмнэлгийн Вакцин Хөгжлийн Төвийн захирал, доктор Питер Хотез энэ зун коронавирусийн “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа. Тэрбээр CNBC сувагт өгсөн ярилцлагадаа“Би зун юу тохиолдож болох эсэхэд үнэхээр санаа зовниж байна. Дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр Миссисипи мужийн Луизиана хотод вакцинжуулалт удаашралтай байгааг анхааруулж, уг хотод бага насны хүүхдийн тоо их учраас дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхийг зөвлөсөн байна. 

Их Британид саяхан хийсэн шинэ судалгаагаар “Pfizer”-ийн вакцин Энэтхэгт анх бүртгэгдсэн ковидын “Дельта” хувилбарын эсрэг 88 хувийн үр дүнтэй болох нь тогтоогдсон. Гэвч уг хувилбарын дэгдэлт эрчимжсээр байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна. Их Британи улсад гэхэд л шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 90 гаруй хувийг “Дельта” хувилбар эзэлж буйг саяхан тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн билээ. 

 Эх сурвалж: CNBC