АНУ НҮБ-ын “КОВАКС” тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан вакцины илүүдэл нөөцийнхөө 75 хувийг вакцины хомсдолтой байгаа дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад хандивлахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гарагт/ 2021-06-10/ Их Британийн Ерөнхий сайдтай нүүр тулсан уулзалт хийсний дараа "BioNTech/Pfizer" компаниудын 500 сая тун вакцин худалдан авч, дэлхийн зарим оронд хандивлах амлалтаа танилцуулсан. Үүнд хамгийн ядуу орнуудыг багтаажээ. Энэ жилдээ багтаж 200 сая, 2022 оны эхний хагаст үлдсэн 300 саяыг хандивлахаар болсон байна.
Эдгээр орны тоонд Монгол Улс багтаж байгаа юм. Энэ талаар АНУ-д Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр ‘’GAVI-гийн 92 орны жагсаалтын "lower middle income country" гэсэн жагсаалтад Монгол улс багтсан байгаа. Тэгэхээр Америкийн вакцин манайд тусламжаар очихоор боллоо гэсэн үг юм’’ гэжээ.
GAVI -гийн 92 орны жагсаалтын lower middle income country гэсэн жагсаалтанд Монгол улс багтсан байгаа. Тэгэхээр Америкийн вакцин манайд тусламжаар очихоор боллоо гэсэн үг юм https://t.co/PVml9rxF42
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) June 10, 2021
Эх сурвалж: Financial Times