Их долоогийн орнууд дэлхий нийтээр нэг тэрбум тун вакцин хандивлана

Их долоогийн орнууд дэлхий нийтээр нэг тэрбум тун вакцин хандивлана

Долоогийн бүлгийн (G7) орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт Их Британи улсад өрнөж байгаа билээ. Тэгвэл уулзалтын үеэр коронавирусээс сэргийлэх нэг тэрбум тун вакциныг дэлхийн улс орнуудад өгөхөөр болсон тухайгаа зарлахаар бэлдэж байна. Уг мэдээллийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны захиргаанаас дамжуулжээ.

Борис Жонсоны захиргаанаас гаргасан мэдэгдэлд онцолсноор, Их Британи улс ирэх оны туршид 100 сая тун вакцин хандивлахаар төлөвлөж байгаа бол энэ оны есдүгээр сард багтаан буурай орнууд руу таван сая тун вакцин илгээнэ хэмээн мэдэгдлээ.

Мөн  өнөөдөр /2021-06-11/ долоогийн бүлгийн (Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон) орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт эхлэнэ. Уулзалт Английн Корнуоллын Карбис-Бэй хотод эхэлж, энэ сарын 13-нд өндөрлөх юм. Энэ дээд хэмжээний уулзалтад Америкийн Ерөнхийлөгч Жо Байден оролцох бөгөөд энэ нь түүний хувьд төрийн тэргүүний хувиар хийж буй анхны гадаад айлчлал юм.

                                                                                                   Эх сурвалж: Financial Times