"Их 7"-ын уулзалтын үеэр  Жо Байден Их Британийн Ерөнхий сайдад унадаг дугуй бэлэглэжээ

"Их 7"-ын уулзалтын үеэр Жо Байден Их Британийн Ерөнхий сайдад унадаг дугуй бэлэглэжээ

Их долоогийн бүлгийн орнуудын ээлжит дээд хэмжээний уулзалт Их Британид болж буй. Тэгвэл АНУ-ын Ерөнхиилөгч Жо Байден  айлчлалынхаа үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзахдаа Америк үйлдвэрийн унадаг дугуй, дуулга  бэлэглэжээ. 

Цагаан ордны мэдээлснээр, бэлгийг нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон сонгосон бөгөөд хоёр төрийн тэргүүн хоёулаа дугуйн спорт сонирхдог тул ийм бэлэг бэлдсэн гэжээ. Америкийн Ерөнхийлөгчийн бэлэгний хариуд Жонсон Эдинбург дахь Фредерик Дугласын хөргийн гэрэл зургийг Байденд, харин гэргийд нь Дафна Дю Морьегийн романы анхны хэвлэлийг бэлэглэсэн байна.

Эх сурвалж: AP news