Францын Ерөнхийлөгчийг алгадсан эрд ДӨРВӨН сарын хорих ял оноожээ

Францын Ерөнхийлөгчийг алгадсан эрд ДӨРВӨН сарын хорих ял оноожээ

Өнгөрсөн мягмар гарагт/2021.06.08/ Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Тайн-л Эрмитаж тосгоны иргэдтэй уулзах үеэр нэгэн эрэгтэй алгадсан юм. Тэгвэл тус этгээдэд дөрвөн сараар хорих ял, мөн 14 сарын тэнсэн оноосныг CNN мэдээлжээ.

Дамиен Тарел хэмээх тус эрэгтэйг шүүхээс “санаатайгаар хүчирхийлэл үйлдсэн” гэж үзсэн байна. Шүүх хурлын үеэр түүнээс яагаад ийм хэрэг үйлдэх болсныг асуухад “Ерөнхийлөгчийн худал харцыг хараад жигшмээр санагдсан” гэжээ. Мөн Макрон ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилүүдэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан “gilets jaunes” хөдөлгөөний гишүүн гэдгээ мэдэгдсэн байна.

Үйл явдлыг тодруулбал, Дамиен Тарел Ерөнхийлөгч Эммануэл Макроныг  иргэдтэй уулзахаар ойртох үе алгадсан юм. Энэ үеэр тэр "Монжойе ба Сент-Денис! Макронизмоос салцгаая” гэж орилсон.  “Монжойе ба Сент-Денис” гэдэг нь хаант засаглалыг дэмжигчдийн уриа аж.

ВИДЕО:

Эх сурвалж: CNN