Улаанбаатар хотод маргаашаас /2021-06-11/ эхлэн тав хоног усархаг бороо орох төлөвтэй байна.
Мөн энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.