РОЙТЕРС: Ерөнхий сайдын тушаалаасаа огцорсон У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалтаар Монголын Ерөнхийлөгч болов

РОЙТЕРС: Ерөнхий сайдын тушаалаасаа огцорсон У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалтаар Монголын Ерөнхийлөгч болов

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүх лхагва гарагт/2021.06.09/ тус улсын ардчилсан замаар сонгогдсон зургаа дахь Ерөнхийлөгч болж, эрх баригч Монгол Ардын Нам (МАН) -ын эрх мэдлийг үнэмлэхүй ялалтаар улам бэхжүүлэв.

Тус улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр “тэрбээр сөрөг хүчний өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ, Зөв ХҮН эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нарыг төвөггүй ялсан юм.

Санал хураалтын 99.7 хувийг нэг шөнийн дотор тоолоход У.Хүрэлсүхэд 821.136 буюу нийт сонгогчдын 68 хувийн саналыг авчээ. Энэ нь 1990 оноос хойших хамгийн их санал бүхий ялалт юм. Харин Д.Энхбат 242.805 буюу 20.1 хувийн саналаар хоёрдугаарт бичигдсэн бол С.Эрдэнэ нийт саналын 6 хувь буюу 72,569 санал авсан байна.

У.Хүрэлсүх сонгуулийн дүн гарсны дараа хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчийн ажил бол асар том хариуцлага” гэв. Энэ оны эхээр Монголчууд эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Ерөнхий сайд байсан тэрбээр албан тушаалаасаа огцорсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо намын харьяаллаас гарах үүрэгтэй ч эрх мэдлийн хөшүүргийг илүү хянах боломжийг МАН-д олгоно гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters