ОХУ-д А.Навальныйгийн удирдсан байгууллагыг дэмжвэл төрийн албанд ажиллах эрхээ хасуулна

ОХУ-д А.Навальныйгийн удирдсан байгууллагыг дэмжвэл төрийн албанд ажиллах эрхээ хасуулна

Моска хотын шүүх Кремлийн шоронд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйгийн Авилгатай тэмцэх санг “эксремист” ангилалд хамруулжээ.

Тодруулбал, шүүхээс түүний Авлигатай тэмцэх санг “төрийн албан хаагчдыг иргэдээр үзэн ядуулах зорилготой мэдээлэл түгээж, “экстремист” үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байна.  

Ингэснээр уг байгууллагын ажилчид ажлаа үргэлжлүүлэн хийвэл шоронд хорих ялаар шийтгэгдэх бөгөөд мөн энгийн иргэд дэмжвэл төрийн албанд ажиллах эрхээ хасуулж болзошгүй.

Уг мэдэгдлийн дараа шоронд хоригдож буй А.Навальный өөрийн инстаграм хуудастаа “Бид хаагаа ч явахгүй. Бид шудрага бус бүхэнтэй тэмцэж өөрчлөгдөж хөгжинө. Бид зорилго санаа бодлоосоо ухрахгүй. Энэ бол манай улс. Бидэнд өөр улс байхгүй” гэжээ. Түүнчлэн түүний өмгөөлөгчид “шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах болно” гэдгээ мэдэгдэв.

Гурван сарын дараа Оросод парламентын сонгууль болох гэж байна. Оросын эрх баригчид өрсөлдөгчдөө уг сонгуульд оролцохоос урьдчилан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч байна хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна.

Ташрамд дурдахад, Зургадугаар сарын 16-нд ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтын ярианы нэг сэдэв нь А.Навальный байх болов уу хэмээн улс төр судлаачид үзэж байна.

Эх сурвалж: BBC