Энэтхэгт барилга нурсны улмаас 11 хүн амиа алджээ

Энэтхэгт барилга нурсны улмаас 11 хүн амиа алджээ

Лхагва гарагийн /2021-06-09/ орой Энэтхэгийн Мумбай хотод дөрвөн давхар барилга нурж, 11 хүн амиа алдсан талаар "India Today" мэдээллээ. 

Барилга нурах үед дотор нь маш олон хүн байсан тэр дундаа хүүхдүүд байсан гэнэ. Нуралтаас үүдэж 11 хүн амиа алдаж, долоон хүн хүнд гэмтжээ. 

Аврагчид нуранган доороос 15 хүнийг эсэн мэнд гаргаж авсан бөгөөд аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгт олон өдөр аадар бороо орсон нь барилга нурах шалтгаан болсон байж болзошгүй гэж нутгийн эрх баригчид үзэж байгаа аж. Энэтхэгийн Мумбай хотод лхагва гарагийн орой дөрвөн давхар барилга нурж, олон хүн амиа алдсан талаар India Today мэдээлжээ.

                                                                                                   Эх сурвалж: India today