BTS хамтлагийн "McDonalds"  багцын захиалга хэт нэмэгдэж, Индонези дахь салбаруудыг хаажээ

BTS хамтлагийн "McDonalds" багцын захиалга хэт нэмэгдэж, Индонези дахь салбаруудыг хаажээ

БНСУ-ын BTS хамтлагийн нэрийн багц хоолыг McDonalds сүлжээ хоолны газруудаараа борлуулах болсон.  Тус  багцыг тавдугаар сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлж дараатай нэвтрүүлж эхэлсэн байна.  Харин өчигдөр/2021-06-09/ буюу Лхагва гарагт Индонез улсад  худалдаалж эхэлсэн юм. 

Гэвч BTS хамтлагийн фэнүүд шинэ багцыг авахаар McDonalds-ын салбаруудыг дүүргэж, ажиллагааг нь хүндрүүлсэн тул Индонезын хэд хэдэн хот дахь нийт 13 салбарыг түр хугацаагаар хаахад хүрчээ.

Тус улсын нийслэл Жакарта хотод таван салбар хаагдаад байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Ташрамд дуулгахад, BTS багц хоол нь тахианы махан наггет, шарсан төмс, ундаа зэргээс бүрддэг ажээ.

BTS багц авахаар оочерлож буй иргэд

BTS багц