Жо Байден, Их Британийн Ерөнхий сайдтай уулзаж “Атлантын дүрэм”-ийг шинэчлэн батлав

Жо Байден, Их Британийн Ерөнхий сайдтай уулзаж “Атлантын дүрэм”-ийг шинэчлэн батлав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой Лхагва гарагт/2021.06.09/ дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр хоёр орны удирдагчид АНУ-Их Британи хоорондох аяллыг нээлттэй болгох, цар тахлын улмаас зогсоосон хязгаарлалтуудыг цуцлах чиглэлээр ярилцсан байна. Түүнчлэн олон улсын аялал жуулчлалыг хэрхэн аюулгүй эхлүүлэх талаар ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Уулзалтын нэг онцлох зүйл нь “Атлантын дүрэм”-ийг шинэчлэн баталсан явдал байлаа. 1941 онд Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт, Ерөнхий сайд Уинстон Черчилл нар уг дүрмийг анх баталсан байдаг. Тэгвэл хоёр орны удирдагч дүрмийг шинэчлэснээр 21-р зууны асуудлуудыг илүү гүнзгий тусгах боломжтой хэмээн үзэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон улсын айлчлалаа эрчимжүүлж буй. Тодруулбал, тэрбээр ирэх долоо хоногт /2021.06.16/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана. Энэ үеэр Байден Украины бүрэн эрхт байдлыг дэмжиж, Беларусийн асуудлыг хөндөнө гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэв. Хоёр орны удирдагчийн уулзалт 

Эх сурвалж: CNN